Нийгэм
2023.02.06 15:14
853
Ц.Даваасүрэн: Газар олголтыг эмх замбараагүй хийж байгаа асуудлыг цэгцэлнэ

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: ''Газрын тухай хууль бол их чухал хууль. Энэ хууль бол улс орны тусгаар тогтнол, цаашдын хувь заяатай холбоотой хууль учраас энэ хууль дээр бид 7 хэмжиж 1 огтлох зарчмаар явах ёстой.

    Одоогийн хуулийн гол шийдэж байгаа асуудлууд бол газар олголтыг эмх замбараагүй хийгээд байгаа асуудлыг цэгцлэхийг зорьсон байгаа. Тухайлбал 32 удаа газрын хуульд өөрчлөлт оруулаад 370 итгээд газар олголтыг хийдэг болсон. Үүнээс үүсэж давхардал, газрын эмх замбараагүй, төлөвлөлтгүй олгож байгаа байдал бий болсон.

    Уг нь бол хотын ерөнхий төлөвлөлттэйгөө, тухайн бүс нутгийн хөгжлийн  төлөвлөлттэйгөө уялдаж газар олголт хийгдэх ёстой. Энэ байдлыг газрын багц хуулиар зохицуулж өгч, тухайн жилийн газар зохион байгуулалтыг ерөнхий төлөвлөгөөтэй нь уялдуулж, цахимаар хянаад ингэж газар олголтыг хийгээд явъя.

    Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ төлөвлөлттэйгөө уялдуулж олгоно гэсэн ийм зарчим баримталж явна. Газар олголт хийх үйл ажиллагаа нь тодорхой хэмжээний хөнгөн шуурхай болгох чиглэлийн зохицуулалтуудын оруулж өгсөн байгаа'' гэв.