Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.06 15:50
2289
Оюутолгойд ажилд оруулж өгнө гэж 39 иргэнээс нийт 256 сая төгрөг авч залилжээ

Ажилд оруулна хэмээн 39 иргэнээс 256 сая төгрөг авч залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, Өмнөговь аймагт “Оюутолгой ХХК-д үндсэн ажилчнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр  орон нутгийн нийт 39 иргэнээс 2022 онд  нийт 256 сая төгрөг авч залилсан талаарх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй эх сурвалжид итгэхгүй байх, бусдын данс руу мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.