Нийгэм
2023.02.07 10:40
849
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төслийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, түншлэлийг оролцохыг урьж байна.

Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан хуулийн этгээд, түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж,

  • Баянгол дүүрэг, 14, 15, 18, 19 дүгээр хороо;
  • 3, 4 дүгээр хороолол;
  • Ард аюушийн өргөн чөлөө;
  • Эх нялхсын уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртэл худалдааны төв орчмын замын урд, хойд талын авто зогсоол;
  • Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл;
  • Сөүлийн гудамжны замын урд, хойд талын авто зогсоолын шинэчлэл, засвар, үйлчилгээг хийж, замын хажуугийн төлбөртэй зогсоол болгон, гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэх юм.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх шаардлагатай.

Санал болон төслийн саналыг 2023 оны гуравдугаар сарын 3-ны 11:00 цагаас өмнө хүлээн авах бөгөөд албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:

Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Банк: Худалдаа хөгжлийн банк

Дансны дугаар: 470013601

Үнийн дүн: 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг

Гүйлгээний утга: УБХК2023/02-01, хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.

Лавлах утас: 7777-0002, 9565-9448 (ажлын цагаар)

Мэйл хаяг: info@ubdc.mn

Веб: www.ubdc.mn

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулах юм.

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК