Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.02.07 11:07
2934
Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй гишүүд ээлж ээлжээрээ бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөв

Нүүрсний хэрэгт холбоотойгоор нэр бүхий гишүүдийг АТГ-аас шалгаж байгаа юм. Хулгайн хэрэгт нэр холбогдоод буй Улсын их хурлын гишүүд нэр хүндэд халдаа, бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулна хэмээн ээлж дараатай хүсэлтээ өгөөд байна. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Гэвч, УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй байсан юм. 

Тэгвэл бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өсөн ээлжит гишүүн ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байв.

Тэрбээр, өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-нд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нарт хандан хүсэлт гаргасан бөгөөд цаашид нэр хүндэд халдсан энэхүү үйлдлүүдэд цэг тавьж зохих газар нь шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Энэ мэтчилэн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож буй гишүүд бүрэн эрхээсээ татгалзсаар байна. Цаашид нүүрсний хулгайн хэрэг хэрхэх вэ!!!