Улс төр
2023.02.07 14:30
2999
Н.Батбаяр: Гудамж төслийн хүрээнд “Эр зоригийн уулзвар“-ыг янзалж, “Эв нэгдлийн уулзвар“ болгосон

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг сонсож буй бөгөөд яг одоо ЭХЯ болон БХБЯ-нд олгосон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж байна.Эл санхүүжилттэй холбогдуулан Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр сонсголд гэрчээр оролцож байна. Тэрбээр "Улаанбаатар хотод Гудамж төслийг хэрэгжүүлээгүй бол өнөөдөр ямар байхыг төсөөлөх аргагүй. Энэ зовлонг Сүхбаатар сайд өөрийн биеэр амсаад сууж байгаа. Төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. "Эр зоригийн уулзвар" нэртэй байсан Саппорогийн уулзварыг янзалж, "Эв нэгдлийн уулзвар" болгосон. Богд уулын арын хаагдсан замыг 50 жилийн дараа ХБ-ны санхүүжилтээр хийж ашиглалтад оруулсан.

Чингис бондын хөрөнгөөр Чингис хаан нэртэй онгоцыг худалдаж авсан. Монгол Улс анх удаа өөрийн өмчлөлийн онгоцтой болсон. Өмнө дандаа түрээсийн онгоцтой байсан. Энэ мэтчилэн олон зүйлийг ярьж болно" гэв.