Улс төр
2023.02.07 15:42
2537
Б.Ганхуягыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ 
АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-8нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг саатуулсан.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг цагдан хоригдох хугацаа дуусч байгаа бөгөөд шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан байна.