Нийгэм
2023.02.07 17:26
2233
"Хүнсний хувьсгал"-д үндэсний цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэгч "Эко Пак Монгол" ХХК нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2023.02.07/ үндэсний үйлдвэрлэгч "Эко Цаас" компанид ажиллалаа.

"Эко Цаас" ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодлын бүрэн автомат үйлдвэр юм. Импортыг орлож, үндэсний үйлдвэрлэгчдэд чанар стандартын шаардлага хангасан цаасан хайрцаг, сав баглаа боодлыг богино хугацаанд, хэрэгцээт хэмжээгээр нийлүүлж байна. Мөн монголдоо хамгийн том формат бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэх боломжтой бөгөөд байгаль орчинд хоргүй 100% эко түүхий эд материал ашигладаг.

Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн нь үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг эдийн засгийн олон талын ач холбогдол, үр ашгийг үзүүлэх томоохон санаачилга хэмээн харж, дэмжин ажиллахаа "Эко Цаас" ХХК-ийн зүгээс онцлон тэмдэглэв.