Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Засгийн газар
2023.02.08 09:40
1419
2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр: - 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

  • - Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
  • - Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам,
  • - Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • - Арьс, ширний талаар авах нэг удаагийн арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 50 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг шууд дамжуулан хүргэх болно.