Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.08 10:02
3476
АТГ-аас СБД-ийн ЗДТГ-аас зарласан сүү, еэвэн, гоо сайхны тос авах 2.2 тэрбум төгрөгийн тендерийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Сэргэлэн сум, Сэлэнгэ аймгийн хоёрдугаар сургууль, “Цахим эрүүл мэнд-2” төсөл зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгажээ.

Түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах ажлыг гүйцэтгэж байна гэв.

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвд иргэдийн дараалал үүссэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас сүү, еэвэн, гоо сайхны тос авах 2.2 тэрбум төгрөгийн тендерийг зарласан зэрэг мэдээллийн мөрөөр ажиллаж байгаа ажээ.