Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.08 10:20
2734
Байшин шатаж, 30 настай иргэн амиа алджээ

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны төвийн 1-1003 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт  160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т иргэн Б, Ц нарын 1 давхар байшин 02.07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээлэл 02.08-ны өдрийн 01:18 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн.

Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 02.08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраажээ.

Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04:50 цагт хөдөлгөөн үйлдсэн байна.