Улс төр
2023.02.08 12:36
3382
Хүссэн хүсээгүй гишүүний сэнтийгээсээ буух дараагийн хүн Ажнай Д.Бат-эрдэнэ

Нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн, Ажнай корпорацийн эзэн Тавантолгой ХК-ын томоохон хувьцаа эзэмшигч  Д.Бат-эрдэнийг хилээр гаргах эрхийг шүүхээр хязгаарлаж яллах дүгнэлт үйлдлээ.Ингэснээр өөрийн хүсэлтээр ч бай хүсээгүй ч бай УИХ-ын танхимаас явах дараагийн гишүүн нь Ажнай хэмээх Д.Бат-эрдэнэ болж таарах нь. МАН-аас ерөнхий сайд аль хэдийн хоёр гишүүнээ өөрсдийнх нь хүсэлтээр татгалзах хүсэлт өгүүлсэн. Тэгвэл АН-ын нүүрсний гишүүдээс Д.Бат-эрдэнэд прокурор хилийн хориг тавьж яллагдагчаар татлаа.

Өмнөговь аймгаас угшилтай хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож байсан түүнд Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан “Албан тушаалаа ашиглаж их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан” үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа 10 тэрбумыг зарцуулсан тэрээр орон нутгийн Тавантолгойд 1994 оноос хойш эзэн суусан. Тэгвэл түүнийг Тавантолгой ХК-ын ТУЗ-ын дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал асан Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж нарт нөлөөлөн 323900 тонн нүүрсийг өр төлбөр авсан мэтээр хуурамчаар бүрдүүлсэн, цаашлаад эрх бүхий хувьцаа эзэмшигч гэдгээрээ түрий барьж тус компанид 18,4 тэрбумын алдагдалд оруулсан хэргээр тус тус шалгаж байгаа юм. Хамгийн гол нь тэрээр олон жил өөрт нь зүтгэсэн Р.Сэддорж, Б.Түвшинбаяр,Г.Шүрэнхишиг нарыг хөлдөө чирч тэд өнөөдөр Ажнай “эзнийхээ” уршгаар аавын хаалга татах дээрээ тулаад байна.