Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.02.08 13:46
790
АН-ын даргаар Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг бүртгэх асуудлыг маргааш хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр товложээ. Тус хурлаар хоёр хүнийг Ардчилсан Намын/АН/ даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх юм байна. 

Л.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр Ч.Өнөрбаяр, Д.Ганбатыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэхээр С.Эрдэнэ тус шүүхэд өргөдөл өгсөн. 

Хуулийн дагуу улс төрийн нам болон удирдагчийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүх шийдвэрлэдэг. Намын даргаар бүртгэгдэх нь маргааш тодорхой болох аж.