Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Хууль эрх зүй
2023.02.08 14:41
2528
Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хуралдаан гурав дахь удаагаа хойшиллоо

КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ДАХИН ХОЙШИЛЛОО.

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт товлосон боловч уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон байна.

Мөн шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.

Ингээд шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар