Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.02.14 19:28
3491
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны төлөөлөл Монгол-Солонгосын бизнес форумд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д  хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол-Солонгосын бизнес форум"-ыг Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан болон холбооны гишүүд оролцож, Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдалтай танилцаж, туршлага судаллаа.

Мөн Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Ким Ёнг Хүн, БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны худалдаа хариуцсан Орлогч сайд Жонг Дэ Жин болон Монголын талаас 60 компанийн 80 гаруй, Солонгосын талаас 140 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Энэ үеэр хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.