Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.02.16 13:01
5125
Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны төлөөлөл “LG” үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан болон холбооны төлөөлөл Chungbuk мужийн Osong хотын эдийн засгийн чөлөөт бүс болон LG-ийн эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэртэй танилцаж, манай улсад ямар боломж байгаа талаар туршлага судаллаа.

Энэхүү LG компанийн бүрэн автомат гоо сайхны үйлдвэр нь улсдаа хоёрдугаарт ордог байна. Тус үйлдвэрийн зүгээс Монгол болон Төв Азиудын орнуудын гарааны бизнес эрхлэхийг хүсэж байгаа хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжтой гэдгийг хэллээ.Үүний дээр 2026 оноос эхлэн гоо сайхны гарааны бизнес эрхлэх гэж байгаа гадаад  хүмүүст хөрөнгө оруулах,  сургалт зохион байгуулах, бизнесийг нь дэмжих гэх мэт үйл ажиллагааг явуулна.



Мөн Солонгос улсад үйлдвэрлэл явуулахад хууль зүйн талаасаа албан ёсны зөвшөөрөлтэй байх хэрэгтэй байдаг. Тэгвэл тус байгууллагын зүгээс хөнгөлөлттэй оффис гаргаж өгөх боломжтой гэлээ. Энэ мэт олон боломж Монголчуудад нээлттэй байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн тус хотод био технологи болон эрдэм шинжилгээнд тулгуурлан хөгжих 220 гаруй үйлдвэр байдгаас 90 гаруй нь гоо сайхны үйлдвэр юм.