Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.03.12 14:34
8936
Сурагчид II улирлын амралтаар нийт 9 хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын сүүлийн долоо хоногт эхэлнэ.

Тодруулбал, энэ улирлын амралт нэг долоо хоног буюу гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд үргэлжилж, дөрөвдүгээр сарын 3-нд эхлэх юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарь:

  • - II улирал- 2023.01.30-2023.03.24 /амралт 2023.03.27-2023.03.31/
  • - III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.