Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.03.13 22:01
5868
Автомашин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглоно

Автомашин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглох талаар БОАЖ-ийн сайд мэдэгдлээ.

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. 

Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Тиймээс цэвэр усаа хайрлахгүй бол Монгол улс 2028 оноос эхлэн хомсдол үүсэж, 2050 он гэхэд цэвэр усны хомсдолд бүрэн орно гэдгийг албаны хүмүүс хэлж буй.