Улс хоорондын тээвэр, байнгын ачаа тээврийн тендертэй холбоотойгоор зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Үнийн санал, тээвэрлэлтийн хэмжээ, даац, тээврийн хэрэгслийн техникийн өгөгдөл, хэн сонгон шалгаруулж, хэн шалгарч цааш явах вэ, тээврийн ерөнхий гэрээг нягтлах гэх мэт дүн шинжилгээг хийлээ.
Хуульд зааснаар улс хоорондын тээврийн зохицуулах эрх нь Зам тээврийн яамд байгаа, энэ эрхээ 2016 онд Авто тээврийн үндэсний төвд шилжүүлсэн.
Тендерт нэг алдаа байсан нь давхар чиргүүлтэй тээврийн хэрэгсэл гэсэн нэршлийг дурджээ. Тендертээ Монголд байхгүй нэршилтэй машиныг зарлаад шалгаруулах нэрээр сонгох нь буруу.
Монголд хунд даацын MNS:65278, ердийн зам дээр явдаг стандарт MNS:4598 гэсэн тээврийн хэрэгслийн хоёр стандарт бий. Манайд улс хооронд тээвэр хийдэг 490 компани бий. Тэдгээрийн нийт 29507 Тээврийн хэрэгсэл байгаагаас 22 мянга гаруй нь Тавантолгой чиглэлд явдаг. Тийм учраас шинээр авлигын нэг төрөл үүсэж байна.
Би тээвэр зохицуулалтын салбарт 25 жил ажилласан туршлагатай. Тиймээс энэ талаар шүгэл үлээх шаардлагатай байлаа" гэлээ.
Шууд дамжуулалт үзэх: