Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.03.15 13:25
2126
Д.Амарбаясгалан: Төр өөрийгөө сайн гэж үнэлж байгаа ч ард иргэд муу гэж үнэлж байгаа учраас шинэчлэлийн бодлого хэрэгтэй

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулаа. 

Тэрээр" Сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд Засгийн газар чөлөөлөөд цааш явна. Яагаад гэвэл үүний ард олон аж ахуй нэгж, ард иргэдийн олон асуудал хүлээгдэж байдаг. Хэрвээ сайд ямар нэгэн хууль бус байдлаар үүрэг даалгавар өгөөд, түүнийг нь хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд тухайн төрийн нарийн бичгийн дарга хууль хяналтын байгууллагад хандаж эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой.

Төрийн алба бол хуулиараа дархлагдсан байдаг. Гэхдээ үр дүн, гүйцэтгэлийн асуудлыг ярихад ихээхэн хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байна. Төрийн албан хаагчид өөрсдийн ажил гүйцэтгэлээ үнэлэхдээ 92-95 хувь нь А B гэсэн үнэлгээг өгдөг. Олон нийтийн зүгээс төрийн албыг үнэлж байгаа байдлыг аваад үзэхээр 50-60 хувьтай үнэлж байдаг.

Тэгэхээр дийлэнх нь F гэсэн үнэлгээг авч байна шүү дээ. Төр өөрсдийгөө сайн гэж үнэлж байгаа ч ард иргэд муу гэж үнэлж байгаа учраас шинэчлэлийн бодлогын үндсэн зорилго оршино. Төрийн албаны ажиллах хүчний дээд хязгаарыг Монгол улсын нийт ажиллах хүчний 15 хувиас хэтэрдэггүй байх зохицуулалтыг Монгол улсын засгийн газраас ойрын хугацаанд хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихыг зорьж байна. 

Засгийн газрын нийт зардлыг улсын төсвийн нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй байх хэмжээнд хүргэх зорилгыг тавьж ажиллаж байна" гэлээ. 

Шууд дамжуулалтыг үзэх: