Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2023.03.16 12:26
4253
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг “The Times of London podcast” онцолжээ

2023 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн “The Times Of London podcast”-ын дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ишлэлийг онцолж, тухайн өдрийн The Times сайтад гарсан түүний ярилцлагыг уншихыг сонсогчдодоо уриалжээ.

Их гүрнүүдийн харилцаа хурцадсан энэ үед хүчний төлөөх сөргөлдөөн Монгол зэрэг улсуудад хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд манай хоёр хөрш их гүрэн барууны орнуудтай сөргөлдөөнтэй байгаа нь Монгол зэрэг улсуудад давхар хохирол авч ирж байна гэжээ.

Ерөнхий сайд “Энэ яг л гэр бүлийн салалт шиг байна. Эцэг, эх салахад, хүүхэд хамгийн их хохирол амсдаг” гэсэн нь эдийн засгийн хямралыг хэлж буй бололтой. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан улсын Ерөнхий сайд өөрийн орныг гэр бүл салалттай зүйрлэж байна гэж тус подкастын хөтлөгчид онцолжээ.

ОХУ Украинд түрэмгийлснийг НҮБ буруушаах санал авахад Монгол түдгэлзсэн хариу өгсөн. The Times-ын Ази тивийг хариуцсан редактор Ричардын нийтлэлд Монгол Улсын Ерөнхий сайд “Хэрвээ та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж сэтгүүлчээс асуусныг мөн тус подкастад онцолжээ.

Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж , Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа 2022.03.13-нд дэлхийд зарласан. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд сурвалжилсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авчээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ярилцлагууд одоогийн байдлаар thetimes.co.uk, abcnews.go.com, washingtonpost.com, reuters.com, yahoo.com, independent.co.uk, chron.com зэрэг олон улсын томоохон сайтуудад нийтлэгдээд байна.

Ярилцлагыг сонсох:

Холбоотой мэдээллүүд:

https://open.spotify.com/episode/7opqehpuOWC3Xtkt6BVNXi

https://www.thetimes.co.uk/article/cold-war-fears-of-mongolia-caught-between-two-big-brothers-n65xkcp7m