Нийгэм
2023.03.16 18:13
1699
С.Ганбаатар: Оюу толгой хэзээ ч рекламын сэдэв битгий байгаасай

С.Ганбаатар: ''Оюу толгой хэзээ ч рекламын сэдэв битгий байгаасай. Оюутолгойн Далд уурхай 7 тэрбум доллароор, ил уурхай нь 6 тэрбум доллароор нийт 13 тэрбум доллароор энэ ил болон далд уурхай босож байна.

Энэ монголын ард түмний баялгаар буцаагаад энэ 13 тэрбум долларыг төлнө. Үүнд монголын засгийн газраас Монгол хүмүүс хяналт тавьсан уу.

1 тэрбум доллароор барьсан зүйлээ 13 тэрбум доллар гэж хэлээд биднийг мангартуулж байгаа гэдгийг би мэргэн хүн шиг хэлчихье. Энэ 10 гаруй тэрбум долларын луйврыг өнөөдөр зөөж байгаа энэ алт зэсээр төлнө. Энэ хэзээ ч ашиггүй гэдгийн учир нь энэ юм. Яг үнэндээ 1 тэрбум долларын зардал гарсан үлдсэн 10 гаруй тэрбумыг нь бүгдийг нь идэж уугаад тэр хүмүүс нь ашгаа хийчихсэн байгаа.

Биднийг барьцаанд тавиад 10 тэрбум долларыг нь халаасалсан байж болно. Энийг одоо уурхай ажиллаад Алт, Зэсээрээ монголчууд төлнө.

Сүүлийн 3 жил Монголчууд ногдол ашиг авч магадгүй энэ бол тоглоом. Ийм инээдтэй тоглоомд ард түмэн даяараа хууртагдаад явж байгаа.

Энэ С.Ганбаатар ярих болгондоо Оюутолгойг ярих болгонд муу юм ярьж байна гэж бодож магадгүй. Миний ярьж байгаа зүйл бол үнэн юм. Өөр оронд ингэж ярьсан бол Ард түмэн нь дэр хийж босох байсан''гэв.