Нийгэм
2023.03.17 12:52
1903
Б.Баярсайхан: Ерөнхийлөгчийн хориг тавьсан хууль сайжирч орж ирэх цаг үе ирэх байх

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: ''Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавихдаа баталсан процесс, батлагдаж байгаа байдал гээд яаруу сандруу оруулж ирсэн тэр зүйл дээр нь анхаарал хандуулсан.

Тэрнээс хуулийн агуулга тал дээр нь хориг тавиагүй гэдгийг байнгын хороон дарга болон УИХ-ын гишүүд хэллээ.

Хүн төрөлхтөн цахим болон бодит гэсэн хоёр ертөнцөд зэрэгцэн амьдарч байгаа. Өнөөдөр бидний амьдарч байгаа хүний нийгмийн хөгжиж буй жилүүдэд бид эрх зүйн зохицуулалтын хийж ирсэн. Тэгвэл энэ цахим харилцаа буюу цахим ертөнцөд мөн эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай.

Энэ хууль өөрөө сайжраад батлагдах процессоороо яваад үнэхээр хүний эрхэд халдаад байна уу, үгүй юу, эсвэл яг зөрчигдөөд байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах гэж байна уу, гэдэг дээр сайжрах шаардлагатай, сайжирч ирэх цаг үе ч ирэх байх гэж бодож байна.

Цахим орчинд томчууд бид бол хяналт тавьж ханддаг бол хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд байгаа. Монгол улсад хүүхдүүдийн 90 хувь нь өнөөдөр цахим хэрэглээг хэрэглэж байна.

Техник технологийн хөгжил нь сайн талтай ч цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, зэрэг сөрөг тал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа. Ийм учраас үүнийг дагасан ОУ-ын жишиг бие даасан хууль баталж байгаа.

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа нэг хууль болгоё гэсэн санал яригдсан. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль нь бие даасан хууль байх ёстой юм'' гэв.