Нийгэм
2023.03.17 13:34
2579
Н.Учрал: Энэ хуулийг олон нийтээр хэлэлцүүлж дахиж оруулж ирэх боломж байгаа

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Энэ хууль бол нэгэн цаг үед батлагдах ёстой хууль

Цахим залилан, цахим гэмт хэрэг, цахим орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн болон хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Миний хувьд Монгол улсын Засгийн газраас барьсан хуулийнхаа үзэл санаа үнэт зүйлээс ухраагүй.

Цаашдаа энэ хуулийг илүү олон нийтээр хэлэлцүүлж, эрх нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн саналыг тусгаж дахиж энэ хуулийг оруулж ирэх боломж бидэнд байгаа. Гэхдээ өнөөдөр гэж хэлж мэдэхгүй, цаг хугацаа харуулна.

Энэ хууль бол Цахим орчинд хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах, цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа этгээдүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар хийсэн эхний үйлдэл байлаа.

Цаашдаа цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг цахим хөгжлийн яам, харилцаа холбооны зохицуулах хороо хамтарч хийж хэрэгжүүлнэ.

Хууль бол цаг хугацааны асуудал. Энэ хууль бол нэгэн цаг үед батлагдах ёстой хууль.

Хориг тавих болоод хоригийг УИХ хүлээж авах хоёр том институтийн бүрэн эрх учраас би хариу тайлбар хийх нь зохимжгүй.