Нийгэм
2023.03.18 10:18
1386
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татварын орчин" уулзалт хэлэлцүүлэг болно

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татварын орчин" уулзалт хэлэлцүүлэг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдана.

Уг арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт салбарын татварын орчин, нөхцлийн талаар танилцуулах, санал солилцох зорилготой юм.

Уулзалтаар:

  • Аж ахуйн нэгжийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт,
  • Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт,
  • Гаалийн татвар тарифийн орчин зэрэг сэдвээр санал солилцоно.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.