Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.20 10:19
4029
50 настай эрэгтэйг 25 удаа зүсэж амийг нь хөнөөсөн этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан хэргийг 32 настай, эрэгтэй “О” гэгч нь  31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн Land Cruser  маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.