Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.20 10:50
3534
Цэргийн баярын өдөр хоёр охин барилгын дээврээс үсэрч амиа алдсан хэргийг шалгаж байна

Цэргийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн барилгын дээврээс өсвөр насны охид хамтдаа өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөрдөн шалгалтын явцад охид тухайн байранд бус өөр газарт амьдардаг нь тогтоогдсон байна.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ.