Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.20 11:38
3836
СХД-ийн нэгдсэн эмнэлгийн сувилагчийн буруутай үйлдлээс болж 5 сартай хүүхэд их хэмжээний цус алджээ
Нэгэн ээж өөрийн цахим хуудастаа ийн нийтэлжээ.
 
Тэрээр "Би бусад ээжүүдийн адил ханиадтай тэмцэж яваа эгэл ээж #сонгинохайрхандүүргийннэгдсэнэмнэлэг -т 5 сартай үртэйгээ хэвтэн эмчлүүлж байна. Өнөө өглөө үүрийн 05:30-д цагийн тариандаа орж, сувилагч нь уян зүүнийхээ тагийг дутуу таглаад маарлаар боосон байсан!!! Өрөө харанхуй бас сэрүүхэн байсан учраас хүүхдээ хөнжлөөр нөмрөөд 10-15 минут хөхүүлчхээд орон дээр тавих гэтэл хөл нь нөл цус болсон байв.
 
Айж сандарсан би 2 удаа сувилагчаа гэж чанга дуудаад хүүхдээ тэврээд гүйгээд очсон. Гэтэл өөдөөс “Өвчтэй юмуу, орилоод, юун сүртэй юм, зүгээр” гэнэ. Нялх үрийнх нь хөлнөөс цус дусаж байхад шинэ, залуу ээж би тайван алхаж очоод, сувилагчаа гэж зөөлхөн дуудах байсан юм байх. Одоо би цустай даавуу харж уйлаад, сүү орохоо хүлээгээд, үрээ тэврээд хямраад сууж байна.
 
Эмчид нь хэлсэн тоосонгүй, цагдаад хэллээ бас тоосонгүй тэгээд та нартаа л хэлж байна. Би анзаараагүй шууд хүүхдээ хөнжлөөр нөмрөөд унтуулсан бол ЮУ БОЛОХ байсан бэ? Бас л юун сүртэй юм гэх байсан болов уу!!! Хүүхэд нь зүгээрээ, дутуу тагласан байна гээд уучлалт гуйсан бол би тайвшрах байсан.
/Хүүхэд хөлөөрөө зүүнийхээ тагийг хөндөж аваагүй дутуу тагласан байсан. Яг тариулж дуусаад орон дээр хөхүүлэх гээд суухад маарал нь хумсын чинээ цус болсон байсан. Би хүрч үзээд тарихад нь гарсан цус байх гэж бодоод хөнжлөөр хучаад хөхүүлсэн" гэжээ. 
 
Энэ талаар эргэн мэдээлэх болно.