Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.20 21:40
5355
Солонгос улсын иргэн 32 настай Монгол залууг дайрч хөнөөжээ


БНСУ-д гуравдугаар сарын 18-ны 20 цагийн орчимд 32 настай Э гэгч монгол залууг солонгос согтуу жолооч мөргөж амь насыг нь хохироожээ.

Хэргийг тодруулбал 20 метр орчим газар чирсэн байна.  Одоогийн байдлаар хэрэгт холбогдсон этгээдийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.

Талийгаачийн гэр бүлийн зүгээс шарилыг монголд авчрах хүсэлтэй байгаа бөгөөд эхнэр нь визээ гарахыг хүлээж байгаа юм байна. 
Энэ талаар эргэн мэдээлэх болно.