Улс төр
2023.03.21 12:21
1266
Х.Нямбаатар : Хууль зүй дотоод хэргийн яам бодлого гаргадаг, мөрдөн шалгах , баривчлан саатуулах ямар ч асуудалд оролцдоггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

Олон нийтийн сүлжээ, иргэдийн дунд шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгнийг шууд цагдан хорьдог, хорьсныхоо дараа шүүхийн шийдвэр нь гардаг асуудал нь эрүүгийн байцаан шийтгэх хуулиа ноцтой зөрчсөн асуудал хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл хүн амины хэрэг, ноцтой гэмт хэрэг , төрийн эсрэг гэмт хэрэг зэрэг хойшлуулалшгүй баривчлан саатуулахаас өөр аргагүй хэрэг дээр шүүхийн шийдвэргүйгээр баривчлан саатуулах байдлыг таслан зогсоох ёстой хэмээн хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үзэж байна.

Бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж байна. Цаашлаад хууль зүй дотоод хэргийн яам өөрөө шууд баривчлан саатуулах мөрдөн шалгах үйл ажиллагаанд оролцдоггүй хуулийн шинэчлэлт хийх, ерөнхий бодлого гаргадаг учраас энийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй гэдгийг энэ үеэр сайд онцоллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цагдан хоригдож байгаа 1000 гаруй иргэн байгаа бөгөөд цаашид энэ тоог багасгах арга хэмжээг авна.

Тэгэхийн тулд хаврын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөө яаран батлуулах шаардлагатай байгаа юм. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэр лүү шилжүүлэх асуудлыг шийдсэн бөгөөд нэг үгээр хэлбэл иргэд олон цагаар байцаагчийн үүд сахиж суудаг нөхцөл байдал ард хоцорч байна.