Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.03.21 16:07
8740
Л.Энх-Амгалан: БШУ-ны сайдын хувьд цаг урагшлуулахыг дэмжихгүй, хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй

2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч, маргааш буюу гуравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газраын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Уг асуудлаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Л.Энх-Амгалан:  "Боловсролын хүрээлэнгээс судалгаа хийж байна. Хүүхэд нэг цагаар эрт сэрнэ гэсэн үг шүү дээ. Боловсролын хүрээлэнгийн өмнө нь хийсэн судалгаа байгаа юм билээ.  Судалгаагаар өмнө нь цаг урагшлуулахад бага ангийн хүүхдүүдэд болон цэцэрлэгийн хүүхдүүдийн бие махбод, организмд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэсэн дүгнэлт гарсан.

Өнөөдөр яамнуудаас, сайд нараас санал өгнө. Энэ дээр судалгааныхаа дүгнэлтийг үндэслэж хэлнэ. Яг боловсролын сайдынхаа хувьд зөв шийдвэр биш гэж бодож байгаа. Мэдээж Засгийн газрын шийдвэр бол Засгийн газрын шийдвэр,  гэхдээ сайд бүхэн өөрсдийн салбар дээр гарч болох эрсдэл, давуу тал, сул талуудыг бид нар зөв үнэлж байж энэ шийдвэрт хүрэх ёстой гэж ойлгож байна" гэлээ.