Нийгэм
2023.03.22 12:56
2079
“Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилт" сэдэвт уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс Монгол банк, арилжааны банкны төлөөллүүдтэй /2023.03.22/ "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилт"-ын талаар зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэхүү уулзалт нь хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр арилжааны банкуудтай санал солилцож буй гуравдахь удаагийн уулзалт юм. Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, ХХААХҮЯ хамтран зохион байгууллаа.

Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ХХААХҮЯ, Монгол банкнаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,
  • ЕТГ-ын референт А.Амаржаргал,
  • ЕТГ-ын референт Б.Мэндбаяр,
  • "Монголбанк"-ны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
  • "Монголбанк"-ны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албаны хүмүүс

Арилжааны банкуудаас:

  • "Монголын банкны холбоо"-ны Гүйцэтгэх захирал Л.Амар,
  • "Хаан банк"-ны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа,
  • "Худалдаа хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал О.Орхон
  • "Төрийн банк"-ны Тэргүүн дэд захирал Д.Сугар,
  • "Хас банк"-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав,
  • "Тээвэр хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал Б.Энэрэлт,
  • "Голомт банк"-ны Байгууллагын банкны газрын захирал З.Мягмардорж,
  • "Ариг банк"-ны Бизнес хөгжлийн газрын захирал Б.Оюунцэцэг,
  • "М банк"-ны Гүйцэтгэх захирал Л.Соронзонболд,
  • "Капитрон банк"-ны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар,
  • "Богд банк"-ны Гүйцэтгэх захирал Г.Саруул болон арилжааны 10 гаруй банкны удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтыг "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар арилжааны банкуудад хандан хүн амын хүнсний хангамж, тогтвортой нийлүүлэлтийг бий болгох чиглэлээр "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжин хүнс, хөдөө аж ахуйн салбарын эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлийг цаг хугацаатай уялдуулан шуурхай анхааран ажиллахыг хүслээ.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" илтгэл тавив.