Улс төр
2023.03.22 16:44
2860
Хөөгдөөд явсан Д.Очирбат дахин ТНБД болно гэв үү!!!

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзэнгүй байгаа. Гэтэл салбартаа чадамжгүйгээ гайхуулж, хөөгдсөн хүн энэ албан тушаалд томилогдохоор “чичирч” явна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат. Тэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оны 10 дугаар сард томилогдож, 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдөж байв. Мэдээж цагтаа УИХ-ын гишүүн явсан хүн юу гэж албан тушаалгүй үлдэх вэ. Арга эвийг нь олж байгаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар томилогдсон. Харамсалтай нь мөн л албан ажилдаа хариуцлагагүй хандсан гэгдэж дөрөвхөн сарын дараа ажлаа өгч байсан. Д.Очирбатыг тус эмнэлгийн даргаар очсон үеэс эмч, эмнэлгийн байгууллагын алдаа завхрал олширч, хоёр ч хүний амь эндсэн.

Ёстой л бадарчин явсан газар балагтай гэгчээр түүний байгаа газарт хариуцлагагүйн зуд нүүрлэчихдэг. Тиймээс ч МАН-ынхан Д.Очирбатыг албан тушаалын томилгооноос хол байлгаж байв. Гэтэл оргүйгээс охинтой нь гэж бодсон уу мань Д.Очирбат ойрын өдрүүдэд ЭМЯ-ыг зорино хэмээн ихэд хурдтайгаар МАН-ын удирдлагуудыг эргүүлдэх болжээ.