Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.03.23 13:06
2668
УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдүүддээ шүгэл авч өгч хамгаалахыг уриаллаа 

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл хүүхэд хамгааллын талаар "Шүгэл" төсөл хэрэгжүүлж эхэлж буйгаа мэдээллээ. 

Х.Булгантуяа" Энэ төслийг Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүний хэрэгжилт дээр Лантуун дохио ТББ, сайн дурын бусад байгууллагууд хамтран оролцож байна. Хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр хэдийгээр хууль эрх зүйн орчин байгаа, төсөл санхүүжилтийг нь олгоод байгаа ч өндөр хэвээр байна. Хүүхэд хүчирхийллээс гадна осол гэмтэлд өртөх, байгалийн гамшигт өртөх, үе тэнгийн дээрэлхэлт гээд маш их асуудал байна.

Ялангуяа захын хорооллуудад огт болохгүй байгаа тоон үзүүлэлтүүд гарч байна. Хамтарсан баг болон цагдаагаас хэлж буй зүйл нь хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа очиж тусалдаг биш эсрэгээрээ урьдчилан мэдэж бие биедээ тусалдаг болмоор байна гэж хэлж байна. 

Хүүхдүүдийн хувьд тусламж шаардлагатай үед хэрхэн яаж дуудахаа сайн мэддэггүй. 108 утас руу утасдах ёстой ч хүүхэд бүр утасгүй. Хоёрдугаарт сандсанаар үед утсаа аваад дуудлага өгөх гэж байтал хүчирхийлэлд өртөх, нохойнд хазуулж осол гэмтэлд өртөх магадлал маш өндөр байдаг. 

 

Энэ бол дэлхий даяар байдаг жишиг. Хүүхэд хамгааллын шүгэл гэж нэрлэдэг. Хүүхдүүд ч биш эмэгтэйчүүд их авч явдаг.  

Айж эмээсэн үедээ ялангуяа хүүхдүүд дуу нь гардаггүй. Хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийн тусламж дуудах номер нэг асуудал байна. УИХ хууль эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг хийнэ. Сүүлийн хэдэн жил хүүхэд хамгааллын асуудал, хурц асуудал болсон. Үүн дээр ОУ-ын туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй" гэв. 

Шууд үзэх холбоос: