Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.03.23 14:26
1658
Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эдийн засгийг тогтворжуулж байгаа энэ үед дахин төсөв тодотгоно гэдэг буруу

Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатраас хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар тодрууллаа. 

Тэрээр" Хууль дээр тусгай шаардлагуудыг хангаж байж төсвөө тодотгодог. Яагаад гэхээр төсвөө байн байн тодотгоод байна гэдэг эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлээд байдаг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч гэсэн төвөгтэй байдал үүсч байдаг.

Хүүхдийн мөнгө дээр төсвийн тодотгол хийх асуудал Засгийн газар дээр ярьж байгаа зүйл байхгүй. Энэ оны эхний хагаст бол төсөв тодотгох ямар нэгэн нөхцөл үүсэхгүй гэж үзэж байгаа.

Өнгөрсөн оны 9 сар гэхэд эргээд валютын ханшын нөөц нэлээн доошоо орсон, ханш тогтворгүй эдийн засаг хэлбэлзээд эхэлсэн, инфляци өндөр байсан. Үүн дээр Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ажлаад одоо эерэг үр дүн гараад, эдийн засаг тогтворжиж байхад дахиад төсөв тодотгоно  гэж яриад явах нь буруу. 

Бидний эрх ашиг бол эдийн засгийн тогтвортой байдлын богино хугацаанд хангах юм. Эдийн засаг тогтворжиж байж манайд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, ард иргэдийн орлого ч нэмэгдэнэ" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: