Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.24 13:51
849
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн 16 мянган ам.долларын зээл авч Токиод суралцаж байжээ

Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадын 100 их сургуульд суралцсан 421 хүний нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгосон. Тус жагсаалт дунд улс төрийн өндөр албан тушаалтан болон тэдний хүүхдүүдийн нэрс олон байгаад иргэд ундуйцаж байна.

Тэгвэл тус зээлийн сангаас урлаг соёлын төлөөлөл болох  Ардын жүжигчин Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн Японы Токиогийн урлагийн их сургуульд хоёр жилийн хугацаанд суралцаж, 16 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээлэл байна.

Ж.Дамдинцэрэн нь Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар 2016 онд томилогдож, 2022 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Боловсролын зээлийн сангаас улс төр, урлаг соёлд хамаарал бүхий хүмүүс зээл авч жирийн ардын хүүхдүүдийн боломжоос хулгайлсан энэ үйлдэлд ард иргэд дургүйцлээ илэрхийлж нээлттэй сонсгол явуулахыг шаардаад байгаа юм.