Нийгэм
2023.03.24 15:16
1756
Шийдвэр гаргагч нар үндэсний үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд /2023.03.24/ Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нартай бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ.

Уулзалтад

  • Ерөнхийлөгчийн Тамгын  дарга Я.Содбаатар,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан,
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
  • УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг,
  • УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг,
  • УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн,
  • ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр
  • Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал,
  • Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал,
  • Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
  • Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн захирал А.Энхжин нарын төрийн байгууллагуудын төлөөлөл

Үндэсний үйлдвэрлэгчдээс:

  • “Түмэн шувуут” ХК-ын Захирал Ж.Болд,
  • "Монголын сав баглаа боодол эрхлэгчдийн холбоо"-ны тэргүүн Б.Болдбаатар
  • "АПУ" ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг,
  • “Газар шим үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганбат,
  • "Баялаг Фийд" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ангар,
  • “Траст трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сансармаа,
  • "Монголын Тариалан эрхлэгчдийн нэгдсэн холбоо"-ны тэргүүн Ц.Рэнчинсэнгээ,
  • “Жүр үр” ХХК-ийн Дэд захирал Б.Мөнхзул,
  • ТЭСО ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Болор,
  • "Боса кондитор чихэр" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нандинчимэг нарын салбар бүрийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох албан тушаалтнууд хүнсний үйлдвэрлэлийн салбарын одоогийн бодит нөхцөл байдалтай танилцах, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор нийт 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан.

Уулзалтын явцад хүнсний салбарт дэд бүтцийг сайжруулах, хүний нөөц бэлтгэх, техник технологийн шинэчлэл хийх, санхүү хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэр үйлчилгээ, эрдэм шинжилгээний лабораторийн хүчин чадлыг сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудлуудыг хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид онцолж байсан. Дээрх асуудлуудыг тодорхой шат дараатайгаар шийдвэрлэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төр – хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор олон ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээрийн нэг нь өнөөдрийн уулзалт юм.