Улс төр
2023.03.24 15:33
8390
“Ханбогд” кашмерийн захирал Ч.Ганцэцэг хөгжлийн банкнаас авсан зээлнээсээ 8 тэрбумыг хадгаламжиндаа хийж, 13 тэрбумаар өмнөх зээлээ хаажээ

Хөгжлийн банкны санхүүжилтээр зээл авч төсөл хөтөлбөрөө танилцуулсан ч зориулалтын бусаар ашигласан, хадгаламжиндаа хадгалсан, өөр бусад эх үүсвэрт зарцуулсан тайланг бид хангалттай харлаа. Үүний нэг нь Ханбогд кашмер ХХК-ийн   "эзэн"  авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан жишээ. Тодруулбал :

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Ганцэцэг нь Ханбогд кашмер ХХК-г 100 хувь эзэмшдэг бөгөөд “Ханбогд” ББСБ-ыг 100 хувь,“Ханбогд” корпорацийг 100 хувь, “Дархан Алтантуул” ХХК-ийн 70 хувь, “Фэрст класс трейд” ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг. Тэрээр өөрийн эзэшдэг компаниудаар дамжуулан 77 тэрбумын зээл авч, хөгжлийн банкны шууд зээлээр 5 тэрбумыг авч нийт 82 тэрбумын өр авлага үүсгэсэн байна. Түүнчлэн “Ноолуур хөтөлбөр-2019” хүрээнд 25 тэрбумын зээл санхүүжилт авсан ч 8 тэрбумыг хадгаламжиндаа хийж, 13 тэрбумаар өмнөх зээлээ хаасан байх юм. Ингэж л татвар төлөгчдийн мөнгийг хүү багатай эргэлдүүлж зориулалтын бусаар ашигласан байна.

Мөн нэг ноцтой асуудал нь Ч.Ганцэцэг өөрийн дүү Ч.Баттогтохтой хамт “Монгол микрон кашмер” компанийг 2005 онд үүсгэн байгуулж байсан энэ ч улсын бүртгэлээс харвал баримттай мэдээлэл юм. Гэтэл энэ компани нь хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн ангилалд орж шүүх рүү шилжээд байгаа энэ цаг үед Ч.Ганцэцэг надад хамааралгүй компани мэдэхгүй гэх тайлбарыг хуулийнханд болоод ажлын хэсгийнхэнд өгөөд байгаа юм.

 

Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Ч.Ганцэцэгийн нөхөр “Даншиг” группын ерөнхийлөгч П.Анхжаргал нь МАН-ын угшилтай нэгэн бөгөөд НАМЗХ-д удирдах зөвлөлийн гишүүн, Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн даргаас улс төр нийгмийн ажлаа эхлүүлсэн МАН-д үнэнч залуусын нэг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хамт Эрдэнэт хотын нутгийн зөвлөлд тэргүүлэх үүрэгтэй ажилладаг. Энэ бүгдээс харвал хөгжлийн банкны зээлийн асуудалд нөлөөлсөн үү гэх хардлага яах аргагүй үүсэж байна. Бид хардах эрхтэй.