Нийгэм
2023.03.24 17:04
7870
Улсын заан Б.Серик бусдад хутгалуулан гарандаа хүнд гэмтэл авчээ

Улсын заан Б.Серик энэ сарын 13-ны өдөр Баян-өлгий аймагт бусдад хутгалуулан бэртсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр иргэн Б гэгчтэй маргалдсаны улмаас хутгалуулсан байна.

Одоогоор түүний гарын шуу нэлээд гүн шархтай, шөрмөс тасарсан гэх мэдээллийг өгч байна. Бид энэ талаар хууль хяналтын байгууллагаас тодруулсан бөгөөд энэ хэрэг бүртгэгдсэн нь үнэн, одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэлээ.