Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.25 14:59
853
ХХААХҮЯ Засгийн газрын бодлогыг түүчээлж, харьяа байгууллагуудаа орон нутаг руу шилжүүлж байна

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолыг ХХААХҮЯ түүчээлэн хэрэгжүүлж Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Улаанбаатар хотоос 4 аймаг хиллэдэг Булган аймгийн Дашинчилэн сум руу нүүлгэн шилжүүллээ.

Цаашлаад энэ хавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв Дархан-Уул аймаг руу, Халх гол үндэсний бүтээн байгуулалтынбүсийн захиргаа Дорнод аймаг руу тус тус нүүн, шилжиж ажиллах юм.

ХХААХҮЯ харьяа 3 байгууллагаа орон нутаг руу нүүлгэн, шилжүүлж бусад яамдаа уриаллаа.