Нийгэм
2023.03.29 16:56
36470
Монголын жүдочид Антальягийн ''Их Дуулга''-ыг зорилоо
Өнгөрсөн долоо хоногт Тбилисид зодоглосон Монголын жүдочдын дараагийн дараагийн тэмцээн болох нөгөөдөр Туркэд эхлэх Антальягийн “Их Дуулга”-ыг зорилоо. 
Сар гаруйн дараа Катарын нийслэл Дохад эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өмнөх том сорилго тус тэмцээнд 84 орны 620 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас Тбилисигийн Гранд Сламд зодоглосон тамирчид дээр ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Л.Сосорбарам (52 кг), ОУХМ Л.Энхрийлэн (57 кг) нар нэгдэж Туркийг зорилоо.
 
Антальяад зодоглох Монголын жүдочид:
 
Эрэгтэйчүүд
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адъяасүрэн