Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.05.05 18:40
18664
“Хурд”-ын эзэн Б.Чойжилсүрэн сайдын өөрийнх нь хэлдгээр “Энэ чинь тэгээд ариун явдал уу….”

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг хурд группийн эзэн гэдгээр хүмүүс андахгүй. Тэрээр УИХ-д дөрвөн ч удаа сонгогдон ажиллаж буй ч эрхэм төрийн түшээ маань парламентад ард иргэдээ төлөөлөхөөс илүүтэй өөрийн үүсгэн байгуулсан хувийн компанидаа эрх мэдлээ урвуулан ашиглаж давуу эрх олгодог гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй.

"Хурд" групп нийслэл хотын аль өнгөтэй, өөдтэй газар бүрд өөрийн барилгаа барьж сүндэрлүүлж буй ч зохих журмын дагуу зөвшөөрөл авдаггүй эс бөгөөс бариад дуусчихсан хойноо албадан зөвшөөрөл гаргуулчихдаг нь ч нууц биш.

Сүүлийн хоёрхон жишээг дурдахад:

Хурд группийн хамаарал бүхий "Хаус инвест" ХХК нь Монголд хүчтэй, мөнгөтэй хүний өмнө хууль үйлчилдэггүйг харуулж БХБЯ-ны зөвшөөрөлгүйгээр 25 давхар 8 блок бүхий барилга барьж хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна.

Харин туслан гүйцэтгэгч "Говь ресурс" гэх компани нь 2015 онд БОАЖЯ-наас аялал жуулчлалын зориулалтаар дархан цаазат Богдхан уулын аманд газар авсан ч мөн л 25 давхар 16 блок бүхий бетонон ширэнгэ сүндэрлүүлсэн.

Тэрээр уг асуудлаар нь тодруулах бүрд миний компани барилга барьдаг нь үнэн ч үүсээд буй асуудлыг мэдэхгүй тодруулъя, асууя гэх мэтээр мэдэн будилсаар өдий хүрлээ. Б.Чойжилсүрэн сайдын өөрийнх нь хэлдгээр энэ асуудалд хариуцлага тооцохгүй юм уу? Энэ чинь тэгээд ариун явдал мөн үү?