Нийгэм
2023.05.12 15:33
2120
"Монголын банкны холбоо"-ны дэргэдэх Маркетингийн мэргэжлийн зөвлөл "Хүнсний хувьсгал"-ыг дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч болох зорилтыг дэвшүүлсэн.

Гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилттой уг хөдөлгөөнийг арилжааны банкууд дэмжиж "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилт"-ыг олгож эхлээд байна.

Зээлийн талаарх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх санал, санаачлагыг нэгтгэн салбарын оролцогчдын хамтын ажиллагааг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр /2023.05.12/ "Монголын банкны холбоо"-ны Маркетингийн мэргэжлийн зөвлөлийн дарга Ш.Орхонбаатар, "Монголын банкны холбоо"-ны Олон, нийт, хамтын ажиллагаа хариуцсан менежер Т.Сарангуа нартай уулзлаа.

Уулзалтаар Хүнсний хувьсгалын хүрээнд гарч буй банкуудын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар иргэд, аж ахуй нэгжид олгох хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой ажлыг Монголын банкын холбоо болон арилжааны банкууд санаачлан зохион байгуулж буй талаар ярилцаж, санал солилцлоо

Дотоодын үйлдвэрлэгчдээ түшиглэн хүнсний аюулгүй байдлаа хангахад ач холбогдол өгч буй энэ цаг үед "Монголын банкны холбоо"-ны дэргэдэх Маркетингийн мэргэжлийн зөвлөл манлайлал үзүүлэн ажиллаж байна.

Хүнсний асуудал бол дэлхийн нийтийн тулгамдсан зүйлийн нэг. Судалгаанаас харахад одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын найман хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна. Мөн сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байгааг ч НҮБ-ын судалгаанаас харж болох юм.Нөгөө талаар хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг аж. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд эрсдэлтэйн цаадах эрсдэлтэй болсныг харуулж байгаа том үзүүлэлт. Монгол Улс хүн ам цөөний зэрэгцээ 70 сая малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай орны хувьд хүнсний хэрэглээндээ анхаарал хандуулахад эрүүл явж болно.