Нийгэм
2023.05.12 19:37
1904
"Хүнсний хувьсгал"-ын хэрэгжилтэд ХААИС-ийн оруулж буй хувь нэмэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо

МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.05.12/ Хөдөө, аж ахуйн их сургуулийн Ректор О.Баатарцогт, ХААИС -ын Эрдэм шинжилгээ, инновацийн газрын захирал, доктор, дэд профессор Б.Мөнхбат, ХААИС -ын Мал аж ахуй, биотехнолог ийн сургуулийн захирал, доктор Д.Гүрбазар, ХААИС-ын Инженер, технологийн сургуулийн захирал Ж.Мөнгөн нарын эрдэмтэн судлаачидтай уулзлаа.

Уулзалтаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд ХААИС-ийн оруулж буй хувь нэмэр, мөн газар тариалан, мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцлоо.

Хүнсний хангамжийг бий болгох хамгийн гол нөхцөл нь бэлчээрийн ашиглалт, бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх болон тариалангийн бүсчилсэн хөгжил, хөрсний доройтол түүний нөхөн төлбөр, хөдөө аж ахуйн техник хангамжийн талаар хууль эрх зүйн орчны цогц бодлого шийдэл, шинэчлэл хийх хэрэгтэйг ХХАА-н эрдэмтэн судлаачид үзжээ.

ХАА-н салбарт чадварлаг хүний нөөцийг тасралтгүй бэлтгэх, хөгжлийг бий болгох бодлого хэрэгжүүлэх шаардлагатай

Хоёрдугаарт, манай улсын ХАА салбар 1990 оныг хүртэл бэлтгэсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан өнөөдрийг хүрсэн. Иймд "ХАА-н (мал аж ахуй, газар тариалан, бэлчээр, тэжээл, мах, сүү судлал, технологи, арьс шир боловсруулалт), хүнсний салбарын боловсон хүчнийг нэмэгдүүлэх 2030 үндэсний хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэв.

Гуравдугаарт, "газар тариалангийн салбарт гарсан судлаачдын судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэх, хүнсний ногоо, жимс жимсгэнээр дотоодын хэрэгцээг хангах, нэмүү өртөг шингээсэн хүнсний анхан шатны боловсруулалт хийх, МАА-н салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж хүн амыг органик бүтээгдэхүүнээр, хөнгөн, хүнсний салбарыг эх орны чанартай түүхий эдээр хангаж, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийг солонгоруулах, эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг" онцоллоо.