Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.05.24 09:52
4407
О.Сийлэгмаа: Ажлын санал тавьсан ч  БЗС-нд очихоосоо айж байна

Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ. О.Сийлэгмаа нь БЗС-тай холбоотой олон асуудлаар шүгэл үлээсэн юм.  

Л.Энх-Амгалан "Өчигдөр  О.Сийлэгмаатай уулзаж буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн Мөн БЗС-ийн шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан" хэмээн жиргэжээ. 

Харин О.Сийлэгмаа "Сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байна.

Ажлын санал тавьсан ч  БЗС-нд очихоосоо айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхэдсэн. Одоо ч тэднээс цахимд доромжлол, гүтгэлэг байж л байна. Ажиллаж байхдаа илрүүлсэн. тайланг сайдад өмнө нь хүргүүлсэн" гэжээ.