Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.24 14:28
12004
Х.Баясгалан: Амь насаа алдсан хүмүүжигч эхнэртэйгээ урт хугацааны уулзалттай байсан

2023 оны тавдугаар сарын 23-ны өглөө Говьсүмбэр аймгийн хорих 425 дугаар ангийн эргэлтийн байранд 425 дугаар ангид хоригдож байсан хүмүүжигч болон түүний эхнэр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаарх мэдээллийг ШШЕГ-аас тодрууллаа. 

ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалан: "2023 оны тавдугаар сарын 23-ний өглөө хүмүүжигч удаан хугацааны уулзалтын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон гэх мэдээллийн дагуу Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

Хүмүүжигчийн хувьд 2020 онд малын хулгайн хэргээр ял эдэлж эхэлсэн бөгөөд эхнэртэйгээ 24 цагийн хугацаанд уулзалттай байсан. 

Хүмүүжигчид эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүтэйгээ удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрхтэй байдаг. Хуульд заасан эрхийнхээ дагуу эхнэртэйгээ удаан хугацааны уулзалтын өрөөнд байхдаа хоёулаа амь насаа алдсан байсан. Удаан хугацааны уулзалтын өрөөнд телекамер байршуулах болон тогтмол биечилсэн хяналт тавих боломжгүй. Харин уулзалт зохион байгуулж байгаа байранд тогтмол хяналт хийгддэг. 

Урьдчилсан байдлаар биед ил шарх, сорви байгаагүй. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна" гэв.  

Шууд дамжуулалтыг үзэх: