Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Үзэсгэлэн болгогч усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Түүний мэдээлж буйгаар Улсын арслан Э.Оюунболдоос допинг буюу сэргээшийн төрлийн S1 ангиллын бодис илэрсэн гэдгийг мэдээллэв.