Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.26 08:54
4809
Ч.Хүрэлбаатар: Юун архи уух хоёр орны хамтын ажиллагаа ярьж байсан юм
 
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр шөнө “Хятадын иргэдтэй архидан согтуурч, мөрийтэй тоглож байгаа” гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл олон нитийн сүлжээгэр цацагдсан. Тэрээр уг асуудалдаа тайлбар хийжээ. 
 
Ч.Хүрэлбаатар"БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчихөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ.
Хариу өгье:
1. Монгол улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компаний төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай 2 орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.
2. Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултанд хариулсан байдаг.
3. Орой Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож Монгол улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж суусан.
 
4. Арга хэмжээнд би 1 цаг 30 орчим минут суухдаа юун архи дарс уух, тоглох, 2 орны хамтын ажиллагаа, айлчлалын талаар санал бодлоо ярьж байлаа.
Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ.
 
Намайг муулах ч яах вэ? Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ. Энэ АСУ.мн гэдгийг шүүхэд өгнө өө, арай хэтэрч байна. БНХАУ-ын элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ ээ л гэл ээ. 2 улсын хооронд сэв суулгах юм болж байна" гэлээ.