Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.26 12:12
1243
С.Бямбацогт: Улс төрчдийн хүүхэд гэхээр хязгаарлагдмал эрхтэй байж болохгүй

Зам тээврийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас олгосон 100 тэрбум төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр"Сургалтын тэтгэлгээр суралцах, сайн суралцаж буй оюутнууд сайдын нэрэмжит тэтгэлэг олгох, ажлын байраар хангах цогц хөтөлбөрийг боловсруулж баталсан. Цаашид ИНЕГ-ын тушаалаар хаалттайгаар хамаарал бүхий хүмүүсээ сургадаг асуудал гарахгүй. Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүн байна, Суралцаад төгссөн боловч ажиллахгүй байгаа 65 хүн байгаа.

Өнөөдөр манай агаарын тээвэр нэлээн хүндрэлтэй байгаа, үүнтэй холбоотойгоор ажлын байраа цомхотгох бодлого барьж байгаа. 

Миний зарласан 28 сая доллар гэж зарласан мэдээлэл буруу, 11 сая доллар юм байна лээ. Үүнийг тухайн үеийнх нь ханшаар 28 тэрбум төгрөг гэсэн үг.

Хоёрдугаарт эрх мэдлийн зөрчил гаргаж хамаарал бүхий хүмүүстээ зээл олгосон дарга нарт хууль хяналтын байгууллага тогтоогоод хариуцлага тооцох байх. Гэрээнийхээ үүргийг зөрчөөгүй бол сурч болохгүй гэсэн юм байхгүй. Улс төрчдийн хүүхэд гэхээр хязгаарлагдмал эрхтэй байж болохгүй" гэлээ. 

Шууд үзэх: