Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.31 13:16
2872
Өнөөдөр дэлхийн Вэйпний өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн Вэйпний өдөр тохиож байна.  Энэхүү өдрөөр дамжуулан утаат тамхи хэрэглэгчдийг тамхидалтаас ангижруулахын тулд аюул багатай, орлуулах бүтээгдэхүүн болох вэйпийг хэрэглэхийг уриалах, түүний үр нөлөөг сурталчилах зорилготой юм.

Вэйп нь янжуур тамхинаас 95%-ийн хоруу чанар багатай гэдгийг 2015 онд Английн Нийгмийн Эрүүл мэндийн төв /одоо Английн эрүүл мэндийг дэмжих төв/-ийн бие даан гаргасан нотлох баримт дээр тусгасан бөгөөд уг дүгнэлтийг Доктор Жавед Хан гардаж хийсэн байдаг.

Хэдий тийм боловч 2021 он гэхэд насанд хүрсэн тамхичдын 34% нь л вэйп нь янжуур тамхинаас бага хор хөнөөлтэй гэж мэдэж байсан ба зөвхөн 11% нь никотины хэрэглээний хор уршгийг мэддэг гэжээ.

Английн эрүүл мэндийг дэмжих төвөөс 2022 онд гаргасан нотолгоо баримт дээр вэйп бүтээгдэхүүнийг залуу үе шохоорхон хэрэглэх нь нэг төрлийн учирч болох аюул байж болох ч уг сэдэв дээр тулгуурлан нийт тамхи хэрэглэгчдэд зориудаар буруу ойлголт төрүүлэх, вэйп бүтээгдэхүүний үнэн бодит фактыг бүдгэрүүлэх эрсдлээс ангид байх ёстой гэдгийг сануулсан байдаг.

Никотинтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэн бүхэн залуу үеийнхний дунд тамхидалт болон вэйп хэрэглээ байж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн ба зөвхөн үйлдвэрлэгчид биш, жижиглэн худалдаачид, хууль тогтоогчдын хамтарсан ухаалаг шийдлийг гаргах хэрэгтэй.

Цаг хугацааны эрхэнд залуу үеийг никотинтой бүтээгдэхүүнээс ангид байлгахын тулд худалдаалах цэгүүд дээр хяналт тавих, бие биедээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх, шаардлага тавьдаг байх нь энгийн хэрнээ хамгийн боломжтой хувилбарууд билээ.

Янжуур тамхины хог хаягдал буюу иш нь маш их хэмжээний бохирдол үүсгэдэг ба Вэйп бүтээгдэхүүнээс гарах хаягдал харьцангуй бага байдаг. Харин нэг удаагийн хэрэглээний хуванцарыг ахин боловсруулах шийдлүүд байсаар байна.

Эцэст нь тамхидалт багасах ёстой. Улс үндэстнүүд тамхидалтын түвшинг эрс бууруулахын тулд олон олон арга хэмжээ авч байгаа ч хамгийн оновчтой арга нь вэйп буюу цахилгаан тамхи хэрэглэх болоод байгааг Английн Засгийн Газар хүлээн зөвшөөрч, 6,6 сая тамхичдын тоогоо бууруулахын тулд цоо шинэ систем ашиглаж эхлэх болсноо зарласан билээ. Энэ нь тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй вэйп бүтээгдэхүүн өгөх явдал гэжээ.