Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.08 11:54
4720
106,000$-ийн Ж.Садыкова гэж хэн бэ? Монгол улсад яах гэж айлчилж байна вэ?

Бүгд Найрамдах Казахстан улсын “Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих төв” -ийн ажилтан хатагтай Ж.Садыкова “Тамхины хэрэглээг бууруулах” Блүүмберг сангийн хөтөлбөрөөс 106,000$-ийг буцалтгүй тусламж нэрээр авсан гэдгээ шүүх хурлын үеэр мэдэгдсэн байдаг. 

Д.Садыкова нь “Блүүмберг Инишиал” /Блүүмберг Филантрофис/ байгууллагын нэр дор тэдний өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоогчид болон бусад мэргэжлийн байгууллагад нөлөөллийн ажил хийх үүрэгтэй байсан ба тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах зорилго тээж ажиллаж байжээ.

Түүнийг хувийн ашиг сонирхлын дагуу нэг талд нөлөөлөл тогтоох гэж оролдсон, буцалтгүй тусламж нэрээр орж ирсэн сангийн мөнгийг хувьдаа завшсан зэргээр бурууг нь тогтоож байсан юм.

Түүний холбогдсон Блүүмберг Филантрофис байгууллага нь Нью Ёорк хотын захирагч асан Майкл Блүүмбергийн өөрийн санаачилга бөгөөд тус байгууллагаараа дамжуулж ядуу буурай улс бүрт өөрсдийн төлөөллүүдийг төрийн бус байгууллагуудаар дамжуулж суурьшуулдаг ба улс төр, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн бусад байгууллагуудын удирдлагад шууд нөлөөлөл хийх, буцалтгүй тусламж нэртэй хахууль өгч өөрсөддөө ашигтай хуулийн өөрчлөлт хийхийг зорьдог юм.

Тэрбээр Монгол улсад айлчилж албан ёсны уулзалтууд хийхээр төлөвлөсөн ба 6-р сарын 9-ны өдөр парламентийн сэтгүүлчидтэй уулзаж нөлөөллийн ажлаа гүйцэлдүүлэх хөтөлбөрт хүрэлцэн ирэхийг уриалжээ.

Янжуур тамхины эсрэг тэмцэгчийн дүрд олон жил тоглож буй түүнийг “цахилгаан тамхи”-ны тухай, түүнийг хориулах арга хэмжээг авах тал дээр ажиллаж буйг нь Казахстан улсад асар их шүүмжилсээр буй.

Харин түүний хахууль авсан гэх Блүүмберг Филантрофис байгууллагын Монгол дахь төлөөлөл болох Фокус ТББ-ийн УЗ-ийн гишүүн, Хэвлэлийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн, ТВ9-ийн захирал асан Ц.Энхбат нь дээрх уулзалтуудыг зохион байгуулж буй юм.

Хатагтай Ж.Садыкова Монгол улсад ажиллах ажлын хүрээнд Нийгмийн Бодлого Байнгын Хорооны гишүүд, УИХ-ын гишүүдэд нөлөөллөө тогтоох, тархи угаах уулзалтуудыг товлосон нь гарцаагүй.

Монгол улсын хууль тогтоомжинд нөлөөлөл үзүүлэхээр авч ирж байгаа эрхмүүд нь улсдаа авилгалын хэргээр шалгагдаж, 106,000 ам доллар авсан нь шүүхээр тогтоогдсон байхад Монгол улсад зорьж ирэх болсон нь хэний зардлаар, юуны төлөө ирж буй вэ гэдэг тун сонирхолтой. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа Хэвлэлийн хүрээлэн, ФОКУС ТББ, ЭМЯ, ДЭМБ нь ямар зардлаар авч ирж буйг тайлагнах үүрэгтэй гэдгийг сануулая.

https://online.zakon.kz/document/?doc_id=30956762&pos=4;-100#pos=4;-100

https://www.caravan.kz/gazeta/zapretit-kurit-rodine-vredit-785923/amp/